Saturday, December 11, 2010

Өвгөдийн сургамж

“Мэхт хүн мэхэндээ” үгийн тухай өгүүлье.

Хэдэн жилийн өмнө ах дүү 3 айлын 30 нас хүрсэн багачуул нь хүнд мэхлүүлээд залилуулаад болдоггүй гэж нэгэн хөгшин ирж уулзаж билээ. Хөгшин Дарь гуайн хадам эцэг Гомбо өвгөнийг нутгийн олон нь мэх харынхан гэдэг байсан аж. “Мэх хар” гэдэг нь Гомбо өвгөний удамд байсан барич ажээ. Орвогуд овгийн нэлээд чадалтай сайн бариачийн удам мэх хар бариач сайн санавал сайн баридаг, муу санавал мэхэлж барьдаг зантай хүн хувьсгалаас өмнө байжээ. Түүнээс хойш мэх харынханд ер нь бариач гарсангүй. Хүүхдүүд нь хот хүрээнд суурьшаад өдий хүрсэн байна. Дарь хөгшний багачуул нь эцэг талаасаа мэхэлж молигодож залилж явсан тэр өвгөний лайгаар өөрсдө хүнд залилуулж мэхлүүлж доромжлогдож яваа нь тэр байв. Ийм учраас манай монголчууд “Мэхэт мэхэндээ Молигот модоо барина” гэдэг үгийг хүүхдүүддээ хэлж хүнийг мэхлэхийг хорьж цээрлэж удам ариухан ухаантай явахыг сургадаг байжээ.

1903 оны үед Онон голын гүний хамниган нарын дунд ам барьдаг алдартай заарин Нахару гэж байжээ. Бөө мөргөлийн ёсонд ам барина гэдэг нэлээд хүнд хатуу ёс жаяг даа. Олон хүнийг ам барьж явуулсан лайтай заарин байж дээ. Энэ заарингийн үйлдсэн лай ланчигаас болж түүний хожим хойч үеийн үр удам нь улаан хоолойн хавдар гэдэг өвчнөөр нас барж дуусчээ. Тэгэхээр удган бөө хүний амьд сэрүүн үедээ хийсэн алдаа, тэнгэрийн тангаргаа зөрчсөн лай ланчиг нь хойд үед нь тусдаг учиртай тул бөө нар ухаантай учиртай хянуур холч бодолтой байлгүй болдоггүй.

Тувагийн бөө хар домын аргаар хvvхдийн бие сvнсийг хулгайлжээ

Хар шидийн талдаа индианчуудыг ч дагуулахгvй шvv гэж зарим учир мэдэх хvмvvс ярьдаг юм. Тувагийн хил дагуу амьдарч байсан малчин Дорлигжав урт гартай нэгэн аж. Нэг удаа олуул нийлж Тува руу гараад бєєгийн малаас хєєжээ. Тэр бєєг эмэгтэй хvн мєртлєє сахал vстэй алмас шиг амьтан байдаг гэж ярилцана. Тvvний талаарх ёозгvй мэдээллvvдийг социализмын vзэл сурталд согтсон ойворгон эрчvvд эс тоожээ. Хєхчин бєєгийн адуу малыг хеєж ирсэнээс хойш бvлэг хулгайчдын амьдрал єєд гарсангvй.



Ихэнх нь цаг бусаар хорвоог орхижээ. Бараг Дорлигжав л ганцаар амьд vлдэж, нутгийн номч мэргэн улаан сахиусны євгєний номын шидэд биширч байв. Нэг удаа Улаан євгєн тvvнд хэлжээ. "Миний бие барагтай болов. Одоо vvнээс цааш чамд туссан бєєгийн хараалыг хариулж чадахгvй. Чи нутаг сэлгэж хол нvv, тэгвэл гайгvй байж магадгvй" хэмээжээ.



Дорлигжав ч євгєний vгэнд орж бєєтэй газар болохоор энэ талын хараал жатгыг хариулах биз гээд Хєвсгєл аймагт шилжиж очжээ. Дархадын бєє нарт очиж учир байдлаа хэлсэн боловч толгой сэгсрээд огт халгаасангvй, "Єєрєєс чинь холуур єнгєрєєх арга бодъё" гэжээ. Тєдий удаагvй байхад ууланд мод хийхээр явсан Дорлигжавын том хvv Цэдэн сураггуй алга болжээ. Нохой шувуу эргэх сэг, нойронд vзэгдэх бараагvй алга болсон хvvгийнхээ талаар зовлонд учирсан эцэг Дорлигжав асууж, сураглаад vр дvнд хvрсэнгvй.

Шvvх, цагдаагийнхан ч ямар нэгэн ул мєр олсонгvй гэнэ. Арга барахдаа нєгєє бєє дээрээ очиход "Хvvгийн чинь бие сvнсийг Тувагийн хєхчин бєє хулгайлсан байна. Тvvнд чиний хийсэн нvглийг vvрvvлж байгаа юм байна" гэсэн итгэхэд бэрх vгийг хэлжээ. Амьдын хорвоод хvний горьдлого хэзээ ч тасардаггvй болохоор Дорлигжав хуучин нутаг руугаа явж, хилийн хуучин нэвтэрдэг байсан нууц гармаар гарчээ. Хєхчин бєєгийн гадаа очиж харвал хvvхэд нь vхэр малын баас цэвэрлэж, борви бохисхийлгvй ажиллаж байна гэнэ. Vнэхээр боол, зарц шиг зvтгэж байгаа хvvгээ хараад Дорлигжав тэсэлгvй "Цэдээн, миний хvv нааш ир. Аавдаа ир. Хоёулаа харья" гэж орилсон байна.



Хvv Дорлигжавыг хараад танихгvй байгаа бололтой, бvр vзэн ядсан царай гаргаад хєлдvv баасаа шидэж хєєжээ. Дорлигжавыг харсаар байхад хvv нь дvрээрээ байсан бєгєєд их л зовж шаналсан харагджээ.
Цэдэн хvv Дорлигжавыг єєртєє ойртуулахгvй хєєж, тvvнийг барьж тэврэх гэж зvтгэн тэмvvлсэн байдалд нь дийлдмэр болмогц бєєгийн гэр рvv улангасан гvйж орсон байна. Дорлигжав ч яавал яаг, юу болбол ч болог гэж бодоод Хєхчин бєєгийнд гvйж оржээ. Бєє урт хулсан гаансаар тамхи татан сууж байв. Тvvнийг хvн гэхэд бэрхтэй, хvн гєрєєс гэмээр тєрхтэй санагджээ.



Дорлигжав эхэр татан уйлж, газар сєхрєн суугаад бvх гэм буруугаа хэлж "Єршєєн хэлтрvvлж, хvvг минь буцааж єг гэжээ. Тэр хооронд мал хєрєнгє, алт эрдэнэс хvртэл амласан байна. Энэ vед Цэдэн хvv Дорлигжав буюу аавыгаа жигшин харж ихэд зэвvvцэнгvйгээр Хєхчин бєєгийн хажуугаар би энэ хvний талд шvv гэсэн шиг зогсож байв. Бvхэл єдєржин нус нулимсандаа хутгалдан гуйсны эцэст Хєхчин бєє хvн болохоор сэтгэл зєєлєрч Цэдэн хvvг тvvнд єгч явуулахаар болов. Тэгээд зуухныхаа тагийг авч хуурай хар мод дvvргэж тvлээд бєєлж гарах нь тэр.



Энэ хугацаанд Цэдэн хvvгийн нvvр царай хэдэнтээ хувирч єнгє солигдох шиг болж байв. Энэ бvхнийг харж там тумхан ухаантай байсан Дорлигжав нэг мэдэхэд хvv нь тvvний хажууд ирж суусан байхыг олж харжээ. Дорлигжав ч буцаж хил нэвтэрч ирээд бєєгийн хvссэн бvхнийг ах дvvгээсээ цуглуулж хvргэж єгсєнєєр Цэдэн хvvтэйгээ хамт Хєвсгєл нутагт ирж амар жимэр амьдарч буй билээ. Цэдэн хvvг vеийнхэн нь гажиг зантай гэлцдэг.

Оршуулгын газар очиж хохимой толгой цуглуулж тємєр утсаар хэлхдэг байна.
Нєгєє хэлхээтэй толгойнууд маргааш нь салчихсан байдаг гэнэ. Цэдэн нэг толгойн талаар vеийнхэндээ их сонин тvvх ярьж єгчээ. Тэр толгой амьддаа их юм хийсэн эд гэнэ. Ойд жимс тvvж явсан охид бvсгvйчvvдийг ангуучилдаг байсан тvvний хувхайрсан толгой дээр єдєр болгон хар хэрээ зайдлан суудаг юм байх. Тэр єгєр толгойг зовлонгоос салгах гэж Цэдэн бусад толгойнуудыг хооронд холбож тємєр утсаар эрх зангиддаг байна. Тэрхvv хохимой толгойн эрхи нь гvйцэж 108 болоогvй болохоор хvч чадал нь хуралдаж амжихгvй хоорондох хэлхээс нь тасарч байгаа гэнэ. Тvvний энэ ажил удахгvй дуусна гэж Цэдэн нээх том зvйл амжуулж байгаа аятай ярьжээ. Яаж дуусах вэ гэвэл голын урдтай амьдардаг ная гарсан настай эмгэнийг бурхан болмогц тvvнийг ил задгай оршуулах эртний заншлаар авч ирж тэрхvv хохимой толгойнуудтай нэгдэх аж. Ингэснээр тэрхvv хохимой тол¬гойн эрхи гvйцэж нєгєє зовлонт хохимой толгой амаржин, єгєрших бололтой.
Vнэхээр ч Цэдэнгийн хэлж ярьж байсан зvйл бvгд vнэн болж 108 хохимой холбосон эрхи бий болсноор нутаг усанд ээлийн сайхан зун болсон гэлцдэг. Юм гэдэг огт холбоогvй мэт боловч далдуур машид гvн холбогддог байна. Энэ тvvхийг эргэлзэн хvлээж авах хvн бий боловч vнэхээр vнэн юм шvv гэсэн vvднээс хандах нь ч цєєнгvй буй за.

ИВДИЙН ЮМ БУЮУ ХОСЫН ХАЙРХАН

1757-1826 оны үед амьдарч байсан Дархадын улаанхуулар овгийн Мэнд гэдэг зайранг үхсэн хойно нь асарласан газры нь нэрээр хосын хайрхан эсвэл ивдийн юм гэж нэрлэдэг болжээ, энэ заарин их ид шидтэй бөө байжээ, баячуулын адуу малыг хөөж ядуучуудад тараах, ид шидээрээ манж болоод шарын шашины эсрэг тэмцэж байсан дархад бөө юм, жш: Дархадын хүрээг Ивдэд Тогосын талд байх үед нэг өдөр тэр хүрээний гудамжаар явж байтал отгийн хашаан дотор ямар нэг хүнийг шүүж байх чимээ гарчээ, Тэр хүний чихэнд 60 гаруй настай Мэнд гуайн дуу гарахаар нь хэрэг болгон шагайхад Мэнд гуайг шүүж байжээ,
Тэгэхээр нь нөгөө хүн Хөөрхий муу Мэнд гуайг шүүж байна, Авгайд нь очиж хэлье байз гэж бодоод Мэнд гуайнд очтол, тэрээр зөв зүгээр сууж байна гэнэ,Тэгэхээр нь нөгөө хүн сая миний үзэж сонссон хий зүйл байжээ гэж бодон Мэнд гуайд хэлтэл, За байз отог дээрээ нэг очдог юмуу, Тэд миний муу ямаан дахыг минь аваад явчихсан юмсан тэгэж зодож байгаад аягүйдвэл муу дахыг минь ураад хаячих байх гэсэн гэдэг,

ДАЯН ДЭЭРХИЙН ДОМОГ

Чингис хааны үед амьдарч байсан Даян зайранг онголсон агуй хүн дүрстэй хадыг шүтэх болсноор энэ онгод буй болжээ, Уул нь энэ онгод харын бөөгийн бас нэг том онгод байсан боловч 19 зууны үед лам нар хүчээр нэрий нь өөрчилж ном уншиж тахих энтэр шинэ дэг журмыг гаргасанаар тэр үеэс хойш ихэвчлэн шарын бөө нар шүтэх нь ихэссэн байна, Уул нь тэр хүн дүрстэй хад бөөгийн хувцастай байсан нь лам нар авч хаяад лам дээл өмсгөсөн гэх яриа байдаг ю байна билээ, Дархад бөө нар даяндээрхийг нээх их шүтээд байдаггүй, Өөрсдийн их хайрхадаасаа гол шүтээн болсоноо л бөө хүн тахиж байдаг юм да, Хөвсгөлийн хотгойд халхууд л даяндээрхийг их тахиж байдаг юм шиг байна лээ, О,Пүрэв гэж эрдэмтний ном дээр дархадын бөө нар даяндээрхд мөргөвөл урвсан гэж үзэж нутагтаа очих эрхгүй байдаг байсан гэж бичсэн байна билээ тэр ч үнэн байсан бол уу тэр үедээ, Учир нь эртний уламжлалаа авч яваа ганц үндэстэн бол дархад цаатан бөө нар юм шүү дэ,

ЖИМБИЙ ЗАЙРАН

Жимбий зайрантан Ахайн буриад луу ан гөрөөний арилжаа наймаа хийхээр явжээ, Тэгтэл буриад нутгийн нэгэн айлд үзэсгэлэнтэй сайхан бүсгүй байж гэнэ, Түүнийг харсан Жимбий зайрантан сэтгэл алдран, Ховсын онгодоо шившжээ, тэгээд өөрөө дархад нутагтаа ирсэн байна, Гэтэл тэр бүсгүй идэр 9н хүйтэнд аав ээжээсээ дан дээлтээ зайдан морьтой оргон гаржээ, тэгээд тэр бүсгүй замдаа морьноосоо унан явгарсан явган хөлдсөн зүйлгүй Жимбий зайран дээр ирсэн байдаг, Тэр бүсгүй замдаа
Эрээн цоохор морь минь
Чоно чамайг идэг
Эдлэнгийн уудам тал минь
dsc09264Түймэр чамайг идэг
Ганц цоохор морь минь
Чоно чамайг идэг
Гаслангийн уудам тал минь
Гал чамайг идэг гэж дуулаад ирж байсан гэдэг, Яагаад ингэж дуулваа гэвэл ховст хөтлөгдөөд зайран дээр хурдан очих гэтэл тал барагдахгүй ядаж байхад морь хаяж явсан болхоор тэгж дуулжээ