Saturday, December 11, 2010

Г,ЦЭВЭГ УДГАН \1877-1950\

ХХ зууны эхэн үед уруд овгийн Дорж гэдэг айл хөвсгөл нутагт байжээ,Гэтэл эдний хөвгүүд Зөөлөнгий хүрээнд байсан нэртэй бөө Жимбий зайрангийн эд агуулахыг ухаж хулгайлан үрэн таран хийжээ,Энэ явдлыг Жимбий зайран мэргэлж үзээд Доржийн д очин та нарын хэн чинь авсан яаж ашигласан гэж асуусан боловч нэг нь ч мэдэхгүй гээд хэргээ хүлээсэнгүй, Тэгэхэд Жимбий зайран том болсон хүүхдүүд болчимгүйтэж байна да өөрсдөд нь л гэмтэй шүү дэ гээд явж гэнэ,
Тэр цагаас хойш удалгүй Жимбий зайрангийн бие муудаж би хулгайлуулсан юмаа очиж нэхэе гэж хэлээд мориндоо мордсон боловч очиж чадалгүй замаасаа буцаж иржээ, Жимбий зайран за яахав амьддаа очиж чадахгүй нь үхсэн хойноо очихоосдоо гэж хэлж гэнэ дэ, Тэгээд хэдэн хоногийн дараа Жимбий зайрантан өөд болжээ, Жимбий гуай амьд байхдаа байнга унаж явдаг хар морьтой байсан юмсан тэгээд үхсэнээс хойш 3 жилийн дараа нутгийн хүмүүс явж байтал зайрантантай тун адил хүн хар морий нь унсан явж байна гэнэ,нөгөө морьтой хүн дөхөж ирээд доржийх хаана нутгалж байна гэж асууж аваад хаачсан нь мэдэгдэхгүй алга болжээ, энэ нь зайрангийн сүнс байж гэнэ,Түүнээс хойш нэг жилийн дотор Доржийн 3 хүүхэд өөд болж дахиад 2 хүү нэг охин нь яасан нь мэдэгдэхгүй хүнд өвчин тусаж гэнээ,Тэгээд арга буюу Цэвэг удган дээр очтол мэргэлж үзээд танай гал голомтон дээр их хатуу хорлол байна, гэж хэлээд гэрийнхээ гадаа эмээл хазаартай нэг морь халуун хошуутай 18 мал уяуулаад бөөлж гэнэ дэ их хатуу юмны эсрэг,
Бөөлж буугаад Цэвэг удган за миний хийсэн юм үр дүнтэй болбол өнөө шөнө нэг хүүхэд чинь юм ууна гэнэ гэжээ, үнэхээр ч тэр орой охин нь юм ууя гэсэн юм байх, тэгээд хүүхдүүд нь эдгэрчээ, тэгээд удганд 19 малаа өгөөд явцгаажээ доржийх, Гэтэл Доржийн нэг хүү нь ирээд чи минийй ээж аавыг маллаж адуу мал авлаа би малаа буцаагаад авлаа гэхэд нь удган, За тэгээ харин манай нэг ишиг танай нэг ямаа 2 эх үр болсон байгаа ишиг нь том болохоор нь аваачаад өгий гэтэл тийм юм байхгүй гэж хэлээд туугаад аваад явжээ, тэр үеэр тэгээд доржийнх гэр хотлоороо өөд болцгоосон юм байна

No comments:

Post a Comment