Saturday, December 11, 2010

ГҮРСОГИЙН ЖАВ ЗАЙРАН

Энэ зайран одоогоос 110 аад жилийнн өмнө 84 байсан хүн юм байна аа, Энэ хүнийг Зөөлөнгийн хүрээний Ягаан цорж лам жатга хийж устгах гэж л дээ, тэгэхэд нь жав зайран хараалыг нь хариулж элбэ шидийн хүчээр холбого хонхинуураа цорж ламлуу хариу явуулсан байна, Тэрэнд нь цорж лам өртөж үхлүүт өвчтэй байгаад хүн явуулж Жав зайрантанг залж гэнэ, гэтэл хариуд Жав зайран чи түрүүлээд явж бай би араас чинь гэж хэлжээ, тэгээд удалгүй хэнгэргийн дуу сонсогдож цорж ламынд Жав зайран хэнгэрэгээ унаад иржээ, Гэтэл тэр нь Жав зайран өөрөө биш онгодоо өөрийнхөө дүрд хувирган цорж ламынд очуулсан хэрэг байв, Жав зайран тэгээд цорж ламын биенээс 3 ширхэг зэвтэй холбогоо аваад явахдаа шарын шашинд хэзээ ч бууж өгөхгүй гэдгээ хэлээд тангараглаад буцсан домог түүхтэй, Цорж ламын ч бие эдгэсэн байна, Энэ онгод Хөвсгөл аймгийн хөгийн гол эх Буурал гол гэдэгт одоо онгод нь буй, Жөгд овгийн хүн байжээ,

No comments:

Post a Comment