Saturday, December 11, 2010

ОНГОДЫН НЭХЭЛ

Дархадын нэг хүн Сэцэн хан аймгийн нэг бөөгийн хэдэн тэмээг хулгайлан авчээ, Үүнийг мэдсэн Сэцэн ханы бөө тэмээнхийхээ хойноос хар тэнгэрэ нэхүүлэн илгээсэн нь дархадад ирээд аюул гамшиг тарьж эхлэв, Үүнийг дархадын хаж заарин мэдээд нэхүүлийг хөөж явтал тэр нь загас болоод нуурт орчихоод явж өгдөггүй, Тиймээс лусаар хөллөдөг Булжий удгантай хавсарч тэр нэхүүлийг могойгоор уснаас гаргуулааад алж гэнэ тэгэхэд тэр загас эмэгтэй хүн шиг бархирч гэнэ, Тэгээд хөвсгөл аймгийн улаан уул суманд булшилжээ,Түүнээс хойш хэдэн бөө сэцэн ханыхаас ирүүлснийг мөн хөвсгөл аймгийн Баянзүрх суманд Хийтийн голын нэг мухарт тосож тэнд хоноглож байхад нь аянгаар ниргүүлэн үгүй хийснээс хойш энэ нутгийг бөөгийн мухар гэдэг болжээ

No comments:

Post a Comment