Saturday, December 11, 2010

ДАЯН ДЭЭРХИЙН ДОМОГ

Чингис хааны үед амьдарч байсан Даян зайранг онголсон агуй хүн дүрстэй хадыг шүтэх болсноор энэ онгод буй болжээ, Уул нь энэ онгод харын бөөгийн бас нэг том онгод байсан боловч 19 зууны үед лам нар хүчээр нэрий нь өөрчилж ном уншиж тахих энтэр шинэ дэг журмыг гаргасанаар тэр үеэс хойш ихэвчлэн шарын бөө нар шүтэх нь ихэссэн байна, Уул нь тэр хүн дүрстэй хад бөөгийн хувцастай байсан нь лам нар авч хаяад лам дээл өмсгөсөн гэх яриа байдаг ю байна билээ, Дархад бөө нар даяндээрхийг нээх их шүтээд байдаггүй, Өөрсдийн их хайрхадаасаа гол шүтээн болсоноо л бөө хүн тахиж байдаг юм да, Хөвсгөлийн хотгойд халхууд л даяндээрхийг их тахиж байдаг юм шиг байна лээ, О,Пүрэв гэж эрдэмтний ном дээр дархадын бөө нар даяндээрхд мөргөвөл урвсан гэж үзэж нутагтаа очих эрхгүй байдаг байсан гэж бичсэн байна билээ тэр ч үнэн байсан бол уу тэр үедээ, Учир нь эртний уламжлалаа авч яваа ганц үндэстэн бол дархад цаатан бөө нар юм шүү дэ,

No comments:

Post a Comment