Saturday, December 11, 2010

Бөө мөргөл бол мөнх тэнгэрийн шашин болох нь

Монгол бөөгийн шашныг эрт дээр үед мөргөл байсан гэж үздэг байсан бол эдүгээ шашин гэх үндэстэй зүйл олон талаас нь урган гарч байна. Түүгээр ч үл зогсон энэхүү шашин нь мөнх тэнгэрээс эх үндэстэй учир тэрхүү зүйлээс үүдэж, нийгмийн соёлтой ухамсрын хэлбэр / Чингис хааны хууль цааз / болон бүрдэн тогтож, хэвшин уламжлагдан ирсэн шашныг - философи, эрх зүйн тогтолцоо, ёс суртахууныг л бид бүхэн мөнх тэнгэрийн номлол сургаал /шашин/ гэж үзэж байгаа билээ. Мөнх тэнгэрийн номлол сургаал бол манай монголчуудын дэлхийг байлдан дагуулж нэгэн тэнгэр дор нэгтгэх тэр их хүчирхэгжилт, сэргэн мандалтын оюуны гол хүчин зүйл хамаарал нь болж ирсэн юм.

Тиймээс “МНТ”-ны нууц бол Чингис хааны тэнгэрлиг язгуур, мөнх тэнгэрийн хүчийг олсон явдал эзэн хааны гайхамшигт ид шидийн нууцлал байлаа. Өнөөдрийн монголчууд удам угсаа уг гарлаа мэдэж, түүнийгээ залгамжлан, Их Монгол улсынхаа гал голомтыг бадрааж, монгол үндэстэн оршин тогтнох, мөнх тэнгэрийн үзэл номлолын хүчинд хөгжин цэцэглэж байгаа билээ. Энэ номлолоо улам боловсронгуй болгож хүн бүхэн ахуйн хэрэглээ болгох зайлшгүй шаардлага гарч байгаа нь нэн тодорхой бус уу? Үүнийг зөвхөн монголчууд өөрсдийнхөө хүрээнд авч үзэх нь эндүүрэл болой. Харин хямралдан дайтаж байгаа, зовлон шаналалд умбаж байгаа, хэтэрхий жаргалдаа ташууран гэм нүгэлтэн ард түмний энх амгалан, зол жаргалын төлөө энэхүү мөнх тэнгэрийн шашныг хөгжүүлж дэлгэрүүлэх учиртай билээ.

Энэ бол мөнх тэнгэрийн санаа байсан ба монголын их хаадуудын алтан хайрцагны бодлого байсан гэж нэрлэж болох талтай билээ. Үнийг эрдэмтэд системчлэн судласны хүчинд тодорхой амжилтанд хүрсэн байна. Иймээс мөнх тэнгэрийн номлол сургаалыг гүн ухаан, соёл, ёс зүй, зан заншил, нийгэм-улс төр, эрх зүйн хүрээнд товчхон авч үзэхийг хичээсэн болно.

- Бөөгийн шашны философи: ХIII зууны эхэнд монголчууд ертөнцийг 2 хэсэг болгон үздэг байсныг философид дуализм хэмээн нэрлэсэн байдаг. Ж-бэл: манай монголчуудын ойлголтоор эцэг тэнгэр бол ухамсрын шинжтэй, эх газар бол матерын төлөвтэй гэж үздэг байв. Хүн насан эцэслэхийг өөд боллоо гэдэг бол Чингис хааныг МНТ-д “Тэнгэрт халив” гэсэн байдаг. Энэ бол монгол хүний ухамсар, оюун ухаан, сүнс тэнгэрээс ирээд түүндээ буцдаг гэсэн санааг баталгаажуулж байсан жишээ мөн юм аа. Харин махан биеийг газар бүтээж түүндээ буцааж шингээдэг билээ. Чингис хааны мөнх тэнгэрийг ухаарсан явдал бол философийн талаар хийсэн хамгийн том нээлт байсан бөгөөд ертөнц дахиныг нэгэн дээвэр дор захирсан их хааны минь философийн төр, эрх зүйн үндэс болбоос мөнх тэнгэрийн монотеист номлол сургаал болох болой.

- Бөөгийн шашны ёс зүй: Бидний монголчууд эрт дээр үеэсээ хүмүүсийг хайрлан хүндэтгэн энэрэнгүй хүлээцтэй байсан ард түмэн билээ. Энэ нь Эзэн Чингис хааны их засаг хуулинд тодорхой тусгагдсан байдаг. Бид чинь хулгай дээрэм хийх, бусдыг зэрлэг хэрцгийгээр зодох, эрэмдэг зэрэмдэг болгох, тамлан тарчлаах, тахир дутуу болгох, тоглоом шоглоомоор алан хядах зэрэг бусармаг заваан үйлдлүүдийг хийж байгаагүй их жигшин зэвүүцсээр ирсэн билээ. Хүнийг уучлан өршөөх, туслан дэмжих, хайрлан энэрэх, хүндэтгэн харьцдаг шудрага үнэний зарчмыг гол болгодог байсан. Энэ нь түүхэн сурвалжуудад Их Монгол Улсын нийгмийн эмх цэгц урьд өмнө байгаагүй сайн байсныг өгүүлсэн байдаг. Харин бусармаг булай, зүйл бус янз бүрийн үйлдлүүд огт тэмдэглэгдээгүй үлдсэн нь нэн сонирхолтой байна. Бодит амьдралд ч гэсэн ХIII-р зуунд монголчуудын дэлхий дахиныг өдрийн наран, шөнийн саран мэт соён гэгээрүүлж удирдаж байсан дээд ёс бол мөнх тэнгэрийн ёс зүй байсан юм. Мөнх тэнгэрийн ёс зүйн гол зангилаас болбоос: Гаж буруу зүйлийг гэсгээн цээрлүүлж ертөнц дахинд шудрага ёсыг тогтооход оршино.

- Мөнх тэнгэрийн улс төр - нийгмийн үзэл: ХIII-р зуунд монголчууд:

“Хоёр наран ургаваас худагын ус хатью
Хоёр хаан сууваас хамаг улсаа баръю”,
“Тэнгэрт гэрэл гэгээ цацруулахын тулд наран саран заяажээ, харин газар дээр 2 хаан яахын байж болох вэ? ”
хэмээн үздэг байсан нь дээрхи ишлэлээс илэрхий байна. Үүнээс үзвэл монголчууд нэгдсэн төртэй, нэгэн удирдагчыг хүсэж байсны илрэл мэдэгдэнэ. Эндээс томъёолвол: Мөнх тэнгэр бол цор ганц эзэн тэнгэр гэсэн бол Чингис хааныг мөнх тэнгэрийн хүчийг олж ертөнц дахинаа илч гэрэл цацруулан гэгээрүүлсэн тэнгэрлиг хөвгүүн буюу тэнгэрийн хүү гэж хэлж болох ажээ. Ийнхүү эзэн хааны удирдлага нь жам ёсны эрх болж ард түмэндээ уламжлагдсан билээ.

- Мөнх тэнгэрийн шашин болохыг утга соёлын хэд хэдэн асуудлаар авч үзэж болно.

1. Гал бол соёлын эхэн мөн.

Хүмүүн биет галыг олсноор хөгжил дэвшлийнхээ соёлын эхийг олсон билээ. Түүхий мах идэж байхдаа хүн адгууснаас ялгарах юмгүй байсан буй заа. Гал олсноор нөхөр дайснаа ялгаж, болгосон хүнс хэрэглэснээр араатнаас ялгарах ялгаа гарчээ. Монголчууд галыг эрт дээр үеэс дээдлэн шүтэж, ариун сайны эх гэж үздэг байсан. Бүх юм сүлд сүнстэй гэж үздэг билээ.

Эрийн сүлд - малгай бүс

Гэрийн сүлд - гал голомт, морин хуур

Төрийн сүлд - хар цагаан сүлд

ТАЙЛБАР

2. Тамлага, дуудлага, онгодын хэлмэр зэрэг бол АМАН ТҮҮХ-ийн үнэт сурвалж болж байна.

3. Бөөгийн үг хэллэг нь хэвшмэл, заншилтай үг хэллэгтэй язгуурын монгол үгийн сангийн үүсвэр нь болж байдаг. Үг хэллэг нь монголын яруу найргийн арвин их соёл мөн. Үүний нэг жишээ бол Д.Нацагдоржийн “миний нутаг” шүлэг болно.

4. Монгол бөөгийн эд өлгийн түүх архелогийн сурвалжууд нь утга соёлыг агуулсан байна.

5. Утга соёлын судлагдахууны нэг бол хад чулуу, хөшөө дурсгал, агуйн хана туурганаа зурсан сүг зургийн судалгаа юм.

6. Бөөгийн өмсгөл дэх манжгийн уяа зангилаа ба дээсэн бичгийн утга санаа тайлах явдал бас болно.

7. Сэтгэлзүйн ухаан юм

8. Анагаах ухаан юм

9. Одон зурхай, мэрэг төлгийн зүйл.

10. Зан үйл

11. Бөөгийн шашин утга соёл - урлаг мөн юм. Үүний шалгаан нь: Яруу найраг, дуу, хөгжим, бүжиг, бясалгал, бүтээл, бие бялдрын урлаг, хийн урлаг, тохрох хувилах урлаг зэрэг болох талтай.

- Мөнх тэнгэрийн шашин болох нь: Монголчууд мөнх тэнгэрийг ухааран шашны сэтгэлгээнд оруулж ирснээр соёлын хөгжил, оюун санааны төвшинд их ахицтай тал бий болгосон билээ. Энэ шашныг аливаа бүхний эх үндэс, бүхнийг чадагч, бүтээгч, төгс төгөлдөр, цор ганц шүтээн хэмээн дахин шүтэж байсан билээ. Чингис хаан энэ үзэл номлолыг түгээн дэлгэрүүлж чадсанаар дэлхий дахинаа өөрийн гэсэн түүхэн үүргийг маш амжилттай биелүүлж чаджээ. Иймээс мөнх тэнгэрийн шашин бол зөвхөн монгол үндэстний шашин гэвэл эндүүрэл болно. Будда, Христ, Лалын шашинтай эн зэрэгцэхүйц даяан дэлхийн шашин юм аа. Тухайлбал энэ үзэл өнөөдөр дэлхийн 100-гаруй улс оронд бий болсон байна. Чингис хааны мөнх тэнгэрийн тухай бий болгосон үзэл бол нийгэм-улс төрийн тодорхой үндэстэй учир шашны сэтгэлзүйтэй юм. Энэ нь монголын ард түмний олон мянган жилийн ухамсрыг танин мэдэж хөгжүүлсний үр дүн харагдаж байна.

Дүгнэлт

Монголчууд өрнө, дорнын улс түмний шашин-философитой уралдуулан олон мянган жилийн байлдан дагуулалтынхаа онолын үндэс номлол сургаалиа бий болгож чадсанаар Будда, Христ, Лалын дараа гарч ирсэн дэлхийн хэмжээний 4 дэх монотеист болох юм.

Дараах үндэслэлүүдээр монотеизм гэж үзэж болно.

1. Цор ганц шүтээнийг номлосон.

2. Олон улсад хүч нөлөөгөө тэлсэн

3. Олон зуун жил тасралтгүй уламжлагдан ирснээр нь монголчууд дэлхийд 4 дэх монотеист шашныг үүсгэн байгуулсан хэмээн дүгнэж болно.

“Түрүү ургасан чихнээс сүүлд гарсан эвэр хатуу” хэмээх зүйр цэцэн үгийг монголчууд хэлэх дуртай. Иймээс мөнх тэнгэрийн шашин бүрэлдэн тогтсон нь цаг хугацааны хувьд хожуу учраас бусад шашны алдаа дутагдлыг ялан давж чадсан байна. Тухайлбал:

1. Цаг хугацааны хувьд даяан дэлхийн шашны дотор хамгийн залуу шашин юм.

2. Газарзүйн байршлын хувьд Төв Азид Монголчуудын дунд үүсэн бий болж даяан дэлхийд ихээхэн нөлөөтэй байсан шашин бол мөнх тэнгэрийн шашин юм.

3. Угсаатан зүйн хувьд Аричүүд, Сүмэрчүүд дэлхийн томоохон шашнуудыг үүсгэсэн ба түүний уламжилсан бол Урал алтайн хэлний үндэстэн, тухайлбал: Монголчууд мөнх тэнгэрийн шашныг үндэслэжээ.

Тиймээс монголчууд өөрийн гэсэн шашин шүтлэгтэй байж чадсан ба уламжлагдан өнөөг хүртэл өвлөгдөж ирсэн амжилт нь гайхамшигтай юм. Монголчууд МӨНХ ТЭНГЭР-ийг шүтэж амьдарснаар манай гаригын орон зайнд өөрийн гэсэн оюун санаа, сэтгэлгээний байр суурийг эзэлж, мөхөөшгүй, өнөд сэргэн МАНДАХ болно.

Ном зүй:

“Мөнх тэнгэрийн шашин бөө мөргөл” Зайран Д.Бямбадорж /2006 он/
“Тэнгэр шүтлэгийн амин судар” Зайран Д.Бямбадорж /2004 он/
“Мөнх тэнгэрийн амин судар” Зайран Д.Бямбадорж /2006 он/
“Бурхан халдун хайрханы тэнгэрийн тахилга, бөөгийн ёс”
Зайран Д.Бямбадорж /2005 он/

“Бурхан халдун хайрханы тахилга, тайллагийн судар”
Зайран Д.Бямбадорж /2005 он/

“Монголын түүх соёлын нэр томъёоны гаргалгаа”
Н.Нагаанбуу /2005 он/

“Монгол бөөгийн шашин” О.Пүрэв /1959 он/
“Чингис хаан судлал” Н.Нагаанбуу /2006 он УБ/
“Хас шинжлэлийн тойм” Х.Энхпүрэв /2005 он/
“Үндэсний монгол судлал” ¹1 /2003 он/
“Мөнх тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг буюу Их засаг хуулийн тайлбар” Н.Ням-Осор /2003 он УБ/
“Central asian shamanism (past and present)
Shamanic cosmology (worldview and mythology)

Shamanism in transition (tradition and innovation)

С.Дулам, Д.Бум-Очир /1999 он УБ/

13. “Новая модель вселенной” П.Д.Успенский /1993 он петербург/

14. “Основын миропонемания новой эпохи” А. И. Клизовский /Москва 2002 он/

15. “Концепций современного естествознания” В.М.Найдыш /Москва 2001 он/

No comments:

Post a Comment