Saturday, December 11, 2010

ЖИМБИЙ ЗАЙРАН

Жимбий зайрантан Ахайн буриад луу ан гөрөөний арилжаа наймаа хийхээр явжээ, Тэгтэл буриад нутгийн нэгэн айлд үзэсгэлэнтэй сайхан бүсгүй байж гэнэ, Түүнийг харсан Жимбий зайрантан сэтгэл алдран, Ховсын онгодоо шившжээ, тэгээд өөрөө дархад нутагтаа ирсэн байна, Гэтэл тэр бүсгүй идэр 9н хүйтэнд аав ээжээсээ дан дээлтээ зайдан морьтой оргон гаржээ, тэгээд тэр бүсгүй замдаа морьноосоо унан явгарсан явган хөлдсөн зүйлгүй Жимбий зайран дээр ирсэн байдаг, Тэр бүсгүй замдаа
Эрээн цоохор морь минь
Чоно чамайг идэг
Эдлэнгийн уудам тал минь
dsc09264Түймэр чамайг идэг
Ганц цоохор морь минь
Чоно чамайг идэг
Гаслангийн уудам тал минь
Гал чамайг идэг гэж дуулаад ирж байсан гэдэг, Яагаад ингэж дуулваа гэвэл ховст хөтлөгдөөд зайран дээр хурдан очих гэтэл тал барагдахгүй ядаж байхад морь хаяж явсан болхоор тэгж дуулжээ

No comments:

Post a Comment