Saturday, December 11, 2010

ЖАМБЫН ДАМДИН ЗАЙРАН 1898-1970

Энэ хүн саяханыг хүртэл байсан хүн, Насаараа хэлмэгдэж шашин сурталчилсан хэргээр баригдаж байсан, Энэ хүн мөрөнгийн хорихт байж байх үед нь Эрчимийн нуруунд их түүмэр гаржээ, Тэр үед харгалзагч нь тоглоомоор чи бөө гэсэн одоо энэ галыг унтраагаадах гээд хэлж гэнэ, Хэсэгхэн хугцааны дараа Дамдин зайран харгалзагч дээрээ очин таны тушааснаар галыг унтраасан шүү гэхэд нь дурандаж харвал Эрчимийн нуруунд битүү цас орцон гал унтарсан байж гэнэ, Мөн Улаанбаатар хотод байх үед нь Ренчин гуай хүчээ үзүүлээч гэж гэнэ, Зайранч бөөлж гэнэ, тэгээд мөнгөн аяга тооноор оруулж ирээд би энийг Мөнгөн морьт сумаас тийм айлаас авлаа гэж хэлж гэнэ, Ренчин гуай маргааш мөнгөнморьт сумлуу очоод заасан айлыг олж танайхаас юм хулгайд алдсан уу гэхэд гэрийн эзэн өвгөн үгүй гэж хариулжээ тэгэхээр нь нөгөө мөнгөн аягаа үзүүлбэл өвгөн авдараа уудлан үзээд аяга маань алга гэж гэнэ, Тийм л ид шидтэй зайран байждээ,

No comments:

Post a Comment