Sunday, December 5, 2010

Ойхны 13 ноёдын дуудлага

Шулуун мөнгөн сүмтэй

Шинэс модон сэрэгтэй

Буриадаас ястай

Сууринаас гарвалтай

Бодонгуудаас омогтой

Тойгооной хүбүүн

Дошхон ноён баавай (1)

Дуулим хатан ижий

Эрхэ хонгор тайжа

Хатаа хар зангыг огтлом

Хар хэл амыг хариулагша

Хар Заргач ноён баавай (2)

Хаалгачин хар хатан ижий

Хатаамал цагаан тайжа

Бүдүүн төмөр нумыг

Бөхийтэл нь татдаг

Бөө ноён баавай (3)

Хатуу төмөр нумыг

Хотойтол нь татдаг

Хан Бөө ноён баавай (4)

Эр хүний хуй барьсан

Эхнэр хүний умай дэлгэсэн

Хан Зулмат ноён баавай (5)

Зулман хатан ижий

Зургаан эрхэ тайжа

Хүгдүүдээс омогтой

Буриадаас гарвалтай

Хан Хурмастын хүүгэн

Хан Цото ноён баавай (6)

Хатан буурал Согоо ижий

Эр хар эрх бэрх тайжа

Хашхаа тэнгэрийн хүбүүн

Хар бүргэд болон хувилдаг

Хан Шувуу ноён баавай (7)

Согсгор буурал хатан ижий

Алтан Мунтараас эхтэй

Ариун сайхан эрхүү голын эзэн

Эзэн тэнгэрийн элч

Эмингэ Цагаан ноён баавай (8)

Эрх цагаан цэцэн хатан

Эр хонгор эрх тайж

Баян тансаг

Байгал далайн эзэн

Баяндайн хүбүүн

Батцагаан ноён баавай (9)

Байхын дээдийг байгуулагша

Бардам буурал хатан ижий

Ариун тунгалаг

Ангар голой эзэн

Ам бардам

Ам цагаан ноёнхай

Алман буурал хатан ижий

Алтан худар хүүгэн

Баян дүүрэн Баргужингийн эзэн

Баян Бардам хар ноён баавай (10)

Барлаг буурал хатан ижий

Бажуу эрх цагаан тайжа

Хөх бух хүлэгтэй

Бултын ахлагч

Буха ноён баавай (11)

Буурал цагаан

Бодон хатан ижий

Бугаал хар тайж

Булган хар Сообой басган

Элстэйн нарийнэй эзэн

Эвэрт ноён баавай (12)

Эрдэм цагаан буурал хатан

Эрх тана хүүгэн эгшэ

Далайн дээд толт эзэн

Тай цэцэн Цэлмэг ноён баавай (13)

Цэцэн цагаан Дагуур хатан

Балжир цагаан басган

Дал гэх дайдын их эзэн

Есөн мутуу хошоонгид

Мэрхэ хоёр нохой

Мэгжэ хар гичий

No comments:

Post a Comment