Saturday, December 11, 2010

Авгалтай шүтээний домог

Бөөгийн шүтээний түүний зан үйлд авгалтай гэх нэг гол шүтээн байдаг. Энэ шүтээн нь хүний нүүрний төрхийг харуулсан үс гэзэг , сахал ээмэг сэлтээр чимгэлсэн аманд нь сүүлэн өөх өмхүүлэн , тамих нэрүүлэн байх шүтээний мануул хамгаалагч хийн байх бэлэгдэлтэй шүтээн юм.

Энэ шүтээний гол эзэн нь тухайн бөөгийн удмын нэг онго байх бөгөөд тэр онго өөрийн удам угсаагаа хамгаалан байх үүргийг авсан мөнх тэнгэрт андагаа өгсөн онго байх бөгөөд улаачийн биед буудаггүй шүтээн юугаа манан байх гол үүрэгтэй.

Энэ шүтээний домог нь : Эхнэр нөхөр хоёр бөө амьдран суудаг бөгөөд ганц нуган хүүтэй байжээ. Нэг өдөр эхнэр удага нь айлд залагдаад явсан хойгуур нөхөр зайрангийн тамхи дууссан тул ганц нуган хүүгээ гэртээ ганцаар үлдээн өөрөө туулайн баас түүхээр ууланд яваад ирхэд нь ганц хүү нь усанд унан нас барсан байжээ. Эхнэр нь иргэн ирж болсон явдалыг мэдээд харамсахын ихээр харамсан нөхрөө цээрлүүлэн толгойг нь амьд үлдээн бие цогцосыг нь хөсөр хаян үүнээс хойш бүх бөө нарын шүтээн юуг манан сууж байг хэмээн цааз өгөн тангараг тавьсан учиртай. Энэ хүү домгоос үндэслэн авгалдайнд тамхи татуулдаг болжээ.

No comments:

Post a Comment