Saturday, December 11, 2010

БАМБАШИЙН ЕРӨӨЛТ ЗАЙРАН

Ерөөлт зайран өвөл Баянзүрх сумын Торхойлогт Зун нь Ренчинлхүмбэ сумын Хөгийн голоор нутагладаг хүн байжээ, Энэ хүн нэг удаа Түшээт хан аймгийн Ахай гүнгийн хошууны нутагт ачаа тээж явах үед нь дээрэмчид дээрэмджээ, Тэгээд зайран мэргэлж эзэний нь тогтоогоод ноёдод нь хэлэхэд тэд нар доромжилоод халгаасангүй орхижээ,
Тэрэнд уурлаж гомдсон Ерөөлт зайран торхойлог нутгаасаа онгодоо явуулжэ, Тэгсэн ахай гүнгийн хошуунд мал руу нь чоно орж нэг сүйтгээд мал хүн дээр аянга буулгаж бас нэг хохироогоод, ноёны нь өргөөнд чоно орж айлгасн байна, үүнийг мэргэлж хүнд үзүүлтэл Ерөөлт зайрангий онгод дошгирсон байжээ

No comments:

Post a Comment