Saturday, December 11, 2010

Тувагийн бөө хар домын аргаар хvvхдийн бие сvнсийг хулгайлжээ

Хар шидийн талдаа индианчуудыг ч дагуулахгvй шvv гэж зарим учир мэдэх хvмvvс ярьдаг юм. Тувагийн хил дагуу амьдарч байсан малчин Дорлигжав урт гартай нэгэн аж. Нэг удаа олуул нийлж Тува руу гараад бєєгийн малаас хєєжээ. Тэр бєєг эмэгтэй хvн мєртлєє сахал vстэй алмас шиг амьтан байдаг гэж ярилцана. Тvvний талаарх ёозгvй мэдээллvvдийг социализмын vзэл сурталд согтсон ойворгон эрчvvд эс тоожээ. Хєхчин бєєгийн адуу малыг хеєж ирсэнээс хойш бvлэг хулгайчдын амьдрал єєд гарсангvй.



Ихэнх нь цаг бусаар хорвоог орхижээ. Бараг Дорлигжав л ганцаар амьд vлдэж, нутгийн номч мэргэн улаан сахиусны євгєний номын шидэд биширч байв. Нэг удаа Улаан євгєн тvvнд хэлжээ. "Миний бие барагтай болов. Одоо vvнээс цааш чамд туссан бєєгийн хараалыг хариулж чадахгvй. Чи нутаг сэлгэж хол нvv, тэгвэл гайгvй байж магадгvй" хэмээжээ.



Дорлигжав ч євгєний vгэнд орж бєєтэй газар болохоор энэ талын хараал жатгыг хариулах биз гээд Хєвсгєл аймагт шилжиж очжээ. Дархадын бєє нарт очиж учир байдлаа хэлсэн боловч толгой сэгсрээд огт халгаасангvй, "Єєрєєс чинь холуур єнгєрєєх арга бодъё" гэжээ. Тєдий удаагvй байхад ууланд мод хийхээр явсан Дорлигжавын том хvv Цэдэн сураггуй алга болжээ. Нохой шувуу эргэх сэг, нойронд vзэгдэх бараагvй алга болсон хvvгийнхээ талаар зовлонд учирсан эцэг Дорлигжав асууж, сураглаад vр дvнд хvрсэнгvй.

Шvvх, цагдаагийнхан ч ямар нэгэн ул мєр олсонгvй гэнэ. Арга барахдаа нєгєє бєє дээрээ очиход "Хvvгийн чинь бие сvнсийг Тувагийн хєхчин бєє хулгайлсан байна. Тvvнд чиний хийсэн нvглийг vvрvvлж байгаа юм байна" гэсэн итгэхэд бэрх vгийг хэлжээ. Амьдын хорвоод хvний горьдлого хэзээ ч тасардаггvй болохоор Дорлигжав хуучин нутаг руугаа явж, хилийн хуучин нэвтэрдэг байсан нууц гармаар гарчээ. Хєхчин бєєгийн гадаа очиж харвал хvvхэд нь vхэр малын баас цэвэрлэж, борви бохисхийлгvй ажиллаж байна гэнэ. Vнэхээр боол, зарц шиг зvтгэж байгаа хvvгээ хараад Дорлигжав тэсэлгvй "Цэдээн, миний хvv нааш ир. Аавдаа ир. Хоёулаа харья" гэж орилсон байна.



Хvv Дорлигжавыг хараад танихгvй байгаа бололтой, бvр vзэн ядсан царай гаргаад хєлдvv баасаа шидэж хєєжээ. Дорлигжавыг харсаар байхад хvv нь дvрээрээ байсан бєгєєд их л зовж шаналсан харагджээ.
Цэдэн хvv Дорлигжавыг єєртєє ойртуулахгvй хєєж, тvvнийг барьж тэврэх гэж зvтгэн тэмvvлсэн байдалд нь дийлдмэр болмогц бєєгийн гэр рvv улангасан гvйж орсон байна. Дорлигжав ч яавал яаг, юу болбол ч болог гэж бодоод Хєхчин бєєгийнд гvйж оржээ. Бєє урт хулсан гаансаар тамхи татан сууж байв. Тvvнийг хvн гэхэд бэрхтэй, хvн гєрєєс гэмээр тєрхтэй санагджээ.



Дорлигжав эхэр татан уйлж, газар сєхрєн суугаад бvх гэм буруугаа хэлж "Єршєєн хэлтрvvлж, хvvг минь буцааж єг гэжээ. Тэр хооронд мал хєрєнгє, алт эрдэнэс хvртэл амласан байна. Энэ vед Цэдэн хvv Дорлигжав буюу аавыгаа жигшин харж ихэд зэвvvцэнгvйгээр Хєхчин бєєгийн хажуугаар би энэ хvний талд шvv гэсэн шиг зогсож байв. Бvхэл єдєржин нус нулимсандаа хутгалдан гуйсны эцэст Хєхчин бєє хvн болохоор сэтгэл зєєлєрч Цэдэн хvvг тvvнд єгч явуулахаар болов. Тэгээд зуухныхаа тагийг авч хуурай хар мод дvvргэж тvлээд бєєлж гарах нь тэр.



Энэ хугацаанд Цэдэн хvvгийн нvvр царай хэдэнтээ хувирч єнгє солигдох шиг болж байв. Энэ бvхнийг харж там тумхан ухаантай байсан Дорлигжав нэг мэдэхэд хvv нь тvvний хажууд ирж суусан байхыг олж харжээ. Дорлигжав ч буцаж хил нэвтэрч ирээд бєєгийн хvссэн бvхнийг ах дvvгээсээ цуглуулж хvргэж єгсєнєєр Цэдэн хvvтэйгээ хамт Хєвсгєл нутагт ирж амар жимэр амьдарч буй билээ. Цэдэн хvvг vеийнхэн нь гажиг зантай гэлцдэг.

Оршуулгын газар очиж хохимой толгой цуглуулж тємєр утсаар хэлхдэг байна.
Нєгєє хэлхээтэй толгойнууд маргааш нь салчихсан байдаг гэнэ. Цэдэн нэг толгойн талаар vеийнхэндээ их сонин тvvх ярьж єгчээ. Тэр толгой амьддаа их юм хийсэн эд гэнэ. Ойд жимс тvvж явсан охид бvсгvйчvvдийг ангуучилдаг байсан тvvний хувхайрсан толгой дээр єдєр болгон хар хэрээ зайдлан суудаг юм байх. Тэр єгєр толгойг зовлонгоос салгах гэж Цэдэн бусад толгойнуудыг хооронд холбож тємєр утсаар эрх зангиддаг байна. Тэрхvv хохимой толгойн эрхи нь гvйцэж 108 болоогvй болохоор хvч чадал нь хуралдаж амжихгvй хоорондох хэлхээс нь тасарч байгаа гэнэ. Тvvний энэ ажил удахгvй дуусна гэж Цэдэн нээх том зvйл амжуулж байгаа аятай ярьжээ. Яаж дуусах вэ гэвэл голын урдтай амьдардаг ная гарсан настай эмгэнийг бурхан болмогц тvvнийг ил задгай оршуулах эртний заншлаар авч ирж тэрхvv хохимой толгойнуудтай нэгдэх аж. Ингэснээр тэрхvv хохимой тол¬гойн эрхи гvйцэж нєгєє зовлонт хохимой толгой амаржин, єгєрших бололтой.
Vнэхээр ч Цэдэнгийн хэлж ярьж байсан зvйл бvгд vнэн болж 108 хохимой холбосон эрхи бий болсноор нутаг усанд ээлийн сайхан зун болсон гэлцдэг. Юм гэдэг огт холбоогvй мэт боловч далдуур машид гvн холбогддог байна. Энэ тvvхийг эргэлзэн хvлээж авах хvн бий боловч vнэхээр vнэн юм шvv гэсэн vvднээс хандах нь ч цєєнгvй буй за.

No comments:

Post a Comment