Saturday, December 11, 2010

Өвгөдийн сургамж

“Мэхт хүн мэхэндээ” үгийн тухай өгүүлье.

Хэдэн жилийн өмнө ах дүү 3 айлын 30 нас хүрсэн багачуул нь хүнд мэхлүүлээд залилуулаад болдоггүй гэж нэгэн хөгшин ирж уулзаж билээ. Хөгшин Дарь гуайн хадам эцэг Гомбо өвгөнийг нутгийн олон нь мэх харынхан гэдэг байсан аж. “Мэх хар” гэдэг нь Гомбо өвгөний удамд байсан барич ажээ. Орвогуд овгийн нэлээд чадалтай сайн бариачийн удам мэх хар бариач сайн санавал сайн баридаг, муу санавал мэхэлж барьдаг зантай хүн хувьсгалаас өмнө байжээ. Түүнээс хойш мэх харынханд ер нь бариач гарсангүй. Хүүхдүүд нь хот хүрээнд суурьшаад өдий хүрсэн байна. Дарь хөгшний багачуул нь эцэг талаасаа мэхэлж молигодож залилж явсан тэр өвгөний лайгаар өөрсдө хүнд залилуулж мэхлүүлж доромжлогдож яваа нь тэр байв. Ийм учраас манай монголчууд “Мэхэт мэхэндээ Молигот модоо барина” гэдэг үгийг хүүхдүүддээ хэлж хүнийг мэхлэхийг хорьж цээрлэж удам ариухан ухаантай явахыг сургадаг байжээ.

1903 оны үед Онон голын гүний хамниган нарын дунд ам барьдаг алдартай заарин Нахару гэж байжээ. Бөө мөргөлийн ёсонд ам барина гэдэг нэлээд хүнд хатуу ёс жаяг даа. Олон хүнийг ам барьж явуулсан лайтай заарин байж дээ. Энэ заарингийн үйлдсэн лай ланчигаас болж түүний хожим хойч үеийн үр удам нь улаан хоолойн хавдар гэдэг өвчнөөр нас барж дуусчээ. Тэгэхээр удган бөө хүний амьд сэрүүн үедээ хийсэн алдаа, тэнгэрийн тангаргаа зөрчсөн лай ланчиг нь хойд үед нь тусдаг учиртай тул бөө нар ухаантай учиртай хянуур холч бодолтой байлгүй болдоггүй.

No comments:

Post a Comment